Солонгос Улсын визний бүрдүүлэх материал

БНСУлс руу Монгол улсын иргэд заавал виз хүсэж явах ба Монгол Улсад суугаа Солонгосын ЭСЯамнаас виз олгогдох ба БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах 15 төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулан визний материал хүлээн авна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны вэб сайт-  https://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do

Визний хураамж: Солонгосын виз мэдүүлэгийн төв(KVAC): 57,000 төгрөг+Төлөөлөн гүйцэтгэх байгууллага байгуулагын өөрийн үйлчилгээний хураамж+ Бүрдүүлэлт, орчуулгын төлбөр

Виз олгох хугацаа:  Хариу олгох хугацаа(ажлын өдрөөр тооцно)

  • Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног (C-3-3)
  • Байгууллагын урилга: 14 хоног (C-3-1) Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
  • Сургалтын виз: 20 хоног (D-…)
  • Богино хугацааны аялал болон олон удаагийн виз: 30 хоног (C-3-9)
  • F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног
  • Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш
Please enable JavaScript in your browser to complete this form.
Өдөр, цаг сонгох

© 2025 он. Хөтөч төв | Travel agency & International visa consulting. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency