Визний зөвлөх үйлчилгээ

Аялал

Түгээмэл асуулт, хариулт

БНСУлсын визийг Монгол Улсад суугаа ЭСЯам шийдвэр гаргаж шийднэ. Хүлээн авах эрхтэй 11 төлөөллийн газруудаар дамжуулан энгийн аяллын визийг 25-30 хоногийн дотор шийдвэрлэж байна. Аялагч болгон өөр өөр ажил, санхүүгийн чадвар, аяллын түүх гэх мэт өөр байдаг бөгөөд өөртөө тохирсон мэргэжлийн мэдээлэл зөвлөгөө авч, визний журмын дагуу виз мэдүүлж амжилттай виз авах нь чухал шүү! тиймээс Та бүхэн манай төв дээр өөрийн биеэр ирж зөвлөгөө мэдээлэл авах зөв сонголт байх болно.

БНСУлсын ЭСЯ-аас танд Солонгос улс руу зорчих виз хэдий олгосон боловч Та хилийн шалган мэдүүлэх таныг хил нэвтрэхийг хориглож болно. Тиймээс та бүхэн доорх зүйлийг заавал бэлдэж гараарай. Хилээр гарах бэлтгэл

  • Гадаад паспорт: Гэмтээгүй, 8 сараас дээш хүчинтэй хугацаатай байх; Виз гарсан хүчинтэй хуудас: Заавал хэвлэж авч явах
  • Онгоцны билет: Онгоцны тийзийн буцах өдрийг 14 хоног дотор богино хугацаанд тавиулах 14 дээш хоног зорчиж байгаа иргэдийг аяллын визээ зорилгоор ашиглахгүй ажил хийх сэдэлтэй байна гээд ийм олон хоног хаагуур юу хийх үү? гээд таныг шалгах шалтгаануудын нэг болдог.
  • Хилээр нэвтрэх Q код бөглөх: Очих хаяг, хувийн мэдээллээ оруулсан Quarantine Information бөглөх шаардлагатай. https://qcode.kdca.go.kr/qco/guide.do
  • Очих хаяг: Зочид буудлын захиалгын хуудсыг буцах тийзийн хугацаагаар захиалсан байх эсвэл очих хаяг, утастай бол заавал очих хүндээ мэдэгдсэн байх мөн таны хувийн мэдээллийг мэдэж байх хэрэгтэй утсаар шалгаж асуухад таны мэдээллийг мэдэхгүй бол буцах шалтгаан бас болдог.
  • Хилээр гарах шар хуудас:
  • Аяллын төлөвлөгөө: Заавал шаардлагатай биш гэхдээ Та аяллын визээр зорчиж байгаа бол аяллын хугацаанд хаагуур юу хий, хаагуур аялах гэдгээ мэдэж байх шаардлагатай ба  оршин суух хугацаанд төлөвлөгдсөн байх ёстой. Тиймээс та бүхэн хилээр гарах энэ үйлчилгээнүүдийг манай төвөөс мэргэжлийн байгууллагын зөвлөгөөний дагуу авч болно. #ХӨТӨЧ ТӨВ

© 2025 он. Хөтөч төв | Travel agency & International visa consulting. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency